Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван настай хүүхдийн амь нас хохироосон этгээдэд насаар нь хорих ял оноолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өөрийн төрсөн эгчийн 3 настай хүүг хөнөөсөн Г.Л гэгч этгээдэд насаар нь хорих ял оноожээ.

Тус этгээд нь хүүг "хоолоо идсэнгүй, тоглолоо" гэх шалтгаанаар удаа дараа нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж байсан аж. Улмаар 2020 оны хоёрдугаар сарын 8-ны орой хүүг зодож, тархи болон биед нь олон тооны хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон байна.

Түүнчлэн талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй, өөрөө эх н.Р, хойд эцэг Ж.Г нарын асран хамгаалалтад байдаг, мөн талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Эх сурвалж: ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Даваа гарагийн өргөтгөсөн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийднэ
Даваа гарагийн өргөтгөсөн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийднэ
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа