Өнөөдөр ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр УОК-оос мэдээлэл дамжууллаа.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг
"Хуралдааны үеэр КОВИД-19 тэй тэмцэж буй явц олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан. Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ. Гэх мэтчилэн 20 гаруй асуудлыг засгийн газрын хуралдаан хэлэлцэж байна" гэв.
Даваа гарагийн хуралдаанаар дээрх асуудлуудаас гадна хөл хориог сунгах эсэх талаар хэлэлцэх юм байна.