Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Топ 100 ААН-ийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр тэргүүллээ

Огноо
Унших
2 минут 44 секунд

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэхь жилдээ Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлаж байна.  Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан уг арга хэмжээг анх удаа цахимаар зохион байгуулж байна.

2019 оны Топ-100 ААН-ийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр тэргүүллээ

2019 оны Топ 100 ААН-ийн жагсаалтыг Төрийн өмчит үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэр тэргүүллээ. Тус үйлдвэрийн хувьд борлуулалтын орлогын эрэмбэ, татварын орлогын эрэмбээр 3, даатгуулагчийн тооны эрэмбээр 1-р байрт тус тус жагссан нь амжилтаар ийнхүү тэргүүлэх ААН-ээр шалгарчээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрөгч 2018 онд мөн уг байр сууриар эрэмбэлэгдэж байсан юм.

Эрдэнэт үйлдвэр жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж, 530,000 орчим тонн зэсийг баяжмал, 4,5 мянга орчим моледемийн баяжмалыг гаргадаг тэргүүлэх үйлдвэр юм.

Харин жагсаалтын хоёрдугаарт Эрдэнэс таван толгой компани шалгарчээ.

Тус компани 2019 онд 1 тэрбум долларын борлуулалтын орлоготойгоор ажилласан нь төрийн өмчит компаниудаас монголдоо анхдагч үзүүлэлт болсон байна. Эрдэнэс таван толгой компани 2019 онд улсын төсөвт 660 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.

Харин жагсаалтын гуравдугаар байрт Оюутолгой төсөл шалгарчээ.Тус компанийн хувьд 2019 онд 5 сая тонн зэсийг баяжмал тээвэрлэснээр 2010 оноос хойш улсын хэмжээнд нийт 10 тэрбум долларыг төвлөрүүлсэн байна.

ТОП-100 ААН-д мөн "Хаан банк" "Бласт", Таванбогд фүүдс" ХХК-ийн "KFC" сүлжээ, "Uniservice", "Централ экспресс" ХХК-ийн харьяа "Cu" сүлжээ, "Сүү", "Тавантолгой түлш"  "Жи мобайл", "Эко констрашн", "Монос", мөн "Тавантолгой Шин", "MCS интернэйшнл", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр", "Ойн бирж", "Атан жолоо групп", "Таванбогд групп", "Хурд групп", "Номин холдинг", "Миний дэлгүүр" сүлжээ зэрэг компаниуд тус тус дээгүүр эрэмбэлэгджээ.

ОП ААН-үүдийг:

  • тухайн жилийн орлого,
  • улсын төсөвт оруулсан татвар,
  • нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон
  • ажилтнуудын тоо гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүдийн хамтарсан ажлын багийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлдэг юм.
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал зургаадугаар сарын 8-н хүртэл хойшлогдлоо
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал зургаадугаар сарын 8-н хүртэл хойшлогдлоо
 
ШУУРХАЙ: АН-ын ҮБХ цахимаар хуралдаж, УТЗ-ийн шийдвэрийг хэлэлцэх гэж байна
ШУУРХАЙ: АН-ын ҮБХ цахимаар хуралдаж, УТЗ-ийн шийдвэрийг хэлэлцэх гэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц