Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндэслэлгүйгээр үнийн хөнгөлөлт үзүүлсэн, хямд үнээр нийлүүлсэн, бодит бус өртөгтэй санхүүжилт олгосон зэрэгтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хохирол учирсан байж болзошгүй дүнг урьдчилсан байдлаар 187 тэрбум төгрөг гэж дүгнэж байгаа. Энэ нь оффтейк гэрээг байгуулахдаа тухайн ажил гүйцэтгэх компанид хөнгөлөлт үзүүлсэн байдал нь гэрээг ил болгосноор ил болж байгаа юм. Бид нүүрсний бүтээн байгуулалтын төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг нарийн судалж байна" гэлээ.
“Оффтейк гэрээ байгуулахдаа үндэслэлгүйгээр хөнгөлөлт үзүүлсэн, хямд үнээр нүүрс нийлүүлснээс “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д 187 тэрбум төгрөгийг хохирол учирсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.