Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төв талбайд жагсаж буй иргэдтэй уулзлаа. Тэрбээр энэ үеэр "Өмнө шалгагдаж байсан хэргүүдийг сэргээн шалгаж, маргааш тодорхой мэдээллүүдийг холбогдох байгууллагууд нь та бүхэнд гарч ирж өгөхөөр болсон.
Энэ бол Төрийн ордын хамгаалалтын бүс. Тиймээс би биш Төрийн тусгай хамгаалалтынхан мэднэ. Соёлын төв өргөөг онгойлгоод хоноглож болно. Аль эсвэл дулаан автобусууд байрлуулаад хоноглож болно гэдэг зүйлийг л би Хотын захиргаатай тохирсон.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг өргөн бариад байгаа. Бүхэлд нь хэлэлцэхээр цаг хугацаа их авахаар байгаа тул 22.1-д ял хялбаршуулахгүй, хэрэг хялбаршуулахгүй үндсэн ял оногдуулдаг, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг нь 10-20 жилээр хасдаг ялын өөрчлөлтийг энэ долоо хоногт батлуулья гэж байгаа. Надад дургүй байсан ч нэг зүйлийг сонсчих. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэгнийг буруутгаж болохгүй байгаа. Маргааш урьдчилсан байдлаар бүх шалгагдаж байгаа хэргүүдэд холбогдсон хүний нэрийг хууль хяналтын байгууллагаар нэрлүүлж, цуг дагуулж гаргаж ирье гэдгийг хэлье" гэлээ.