Нүүрсний хэрэгтэй холбогдуулан тодорхой албан тушаалтнуудыг шалгаж байна. Мөн иргэд нэгдэн нүүрсний хулгайчдыг зарла хэмээн 9 дэх өдрөө жагсаж байна. Тэгвэл уг хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга холбоотой гэх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар МҮОНТ-ийн хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн.
Тэгвэл нүүрсний хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас тогтоол гаргаж шалгахаар болсон талаар эх сурвалж дөнгөж сая мэдээллээ.
Сануулахад, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан байдаг.
2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөр нь төмөр замын ажлыг дуусаагүй. Далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр дахиж "Бодь интернэшнл"-ийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга.
Тэгэхээр хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой" гэсэн байдаг.