Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Азжаргал: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 2011 оноос хойших нүүрс тээвэрлэлтийн бүх мэдээллийг ил болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал ЗГ-ын ээлбит бус хуралдаанаас гарсан шийдвэр танилцуулах үеэр нүүрсний хэрэгтэй холбоотой шалгалтын явцын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ үеэр,

"Нүүрс борлуулалтын талаар "ЭТТ" ХК 2018-2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар давхардсан тоогоор нүүрс борлуулалтын нийт 633 гэрээ байгуулсан.

Худалдан авах ажиллагааны талаар "ЭТТ" ХК нь дээрх хугацаанд 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий нийт 576 ширхэг бараа ажил үйлчилгээ, худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан.

Нүүрс тээвэрлэлтийн талаар "Тавантолгой" нүүрсний уурхайгаас болон "Цагаан хад" суурьшлын бүсээс БНХАУ-ын "Ганц мод" боомт хүртэл өнөөдрийн байдлаар нийт 398 хуулийн этгээд болон олон улсын ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрлийн дагуу тээвэрлэлт хийсэн гэрээ, компани, үүсгэн байгуулагч нарын мэдээллийг АТГ-аас прокурорын байгууллагын зөвшөөрлөөр ЗГ-ын хэвлэлийн алба болон АТГ-ын сайт дээр байршуулна. Үүн дээр 2011 оноос хойших бүх мэдээллийг ил болгоно" гэв.

ХБ-ны Хянан шалгах түр хороогоор сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудыг НЭРСИЙГ БАТАЛНА
ХБ-ны Хянан шалгах түр хороогоор сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудыг НЭРСИЙГ БАТАЛНА
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.