Нүүрсний хулгайн асуудлаар өчигдөр /2022.12.07/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн байгууллагын удирдлагуудыг цуглуулан мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт нүүрсний хулгайн хэрэгт гаалийн байгууллагаас хоёр хүн шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 380,000 тонн нүүрс алдагдсан гэдгийг зарлаж байв.
Тухайн үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд 379,000 тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад гаргаж өгсөн.
2022 онд мөн ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон. Машин нь бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй. Бүрдүүлэлтээ хийсэн ч машин нь бүртгэлгүй асуудал гарсан учраас гаалийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн. Гаалийн байгууллагаас хоёр хүн шалгагдаж байна" гэв.