2016 онд Солонгосын дайнд оролцсон Навадогийн ахмад дайчдад энх тайвны шагнал гардуулах ёслолын үеэр. Зургийн эх сурвалж: Yonhap news
Түлхүүр мэдээлэл:
- Солонгосын дайнд Өмнөд Солонгос улсын талд тулалдсан уугуул Америкийн ахмад дайчдад амны хаалт болон эрүүл мэндийн бусад эд зүйлс гардуулан өгчээ.
- Тусламжийг Солонгосын дайны дурсгалын хороо байгуулагдсаны 70 жилийн ойг угтан олгосон байна.
- Уугуул Америкийн ахмад дайчдаас өдгөө 130 ахмад дайчин эсэн мэнд байгаа аж.
Өмнөд Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайнд оролцсон уугуул америкчуудад шинэ коронавирусний эсрэг тэмцэхэд нь туслах зорилгоор 10,000 маск болон эрүүл мэндийг хамгаалах бусад эд зүйлсээр хандив, тусламж үзүүлжээ.
Уг тусламжийг Солонгосын дайны дурсгалын хороо байгуулагдсаны 70 жилийн ойг угтан, Навадогийн ахмад дайчдад дайны үеэр оруулсан хувь нэмрийг нь үнэлж, талархсанаа илэрхийлж буйн тэмдэг болгон өгсөн байна.
Тухайн үеийн 3 жил үргэлжилсэн мөргөлдөөнд 800 орчим Навадо эр оролцсоноос өдгөө 130 ахмад дайчин амьд сэрүүн байгаа аж.
Тус хорооны хорооны дэд дарга Ким Ен-ги хэлэхдээ,
“Манай Засгийн газрын зүгээс тэртээ 70 жилийн өмнө манай улсын төлөө тулалдаж, алтан амиа өргөсөн Навадогийн дайчдыг санан дурсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ, тэдгээр дайчид тухайн үеийн өөрсдийн сонголтоо үр хойчдоо бахархалтайгаар хэлнэ хэмээн найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: Yonhap news