Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгийн үеийн сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах заавар боловсруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/110 дугаар тушаалаар “Гамшгийн үед ард иргэдийн сэтгэлзүйн тогтвортой байдал, голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдын сэтгэлзүйн хангалтын заавар”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл ажиллаж байгаа бол ажлын хэсэгт МУИС, МУЗН, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, сэтгэлзүйн хүний хөгжлийн “Шинэ эхлэл” төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105 болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонслоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

                                                                                                                                                                                                                                     Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга