Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санал УИХ-д ирээгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн. Тэрбээр оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах, ҮХНӨ-ийн төслийг энэ ондоо багтаж, яаралтай хэлэлцүүлэх, мөн нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийхээр шийдсэн гэх мэдээллүүдийг өгсөн.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санал гаргасан гэх мэдээлэл гараад байна. Энэ хэр бодитой вэ?

-Ерөнхийлөгчөөс албан ёсоор УИХ-ыг тараах албан бичиг гараагүй. Бид Үндсэн хуультай. УИХ тарах шийдвэрийг УИХ өөрөө гаргадаг. Гэхдээ санал гаргадаг 2 субьект бий. Нэг нь Ерөнхийлөгч. Одоогоор Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санал УИХ-д ирээгүй.

-Авлига албан тушаалын ялын бодлогыг чангатгах гэж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-УИХ-д Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль бий. УИХ-ын Хаврын чуулганаар өргөн барьсан байдаг. Авлига албан тушаалын гэмт хэргийн ялыг бодлогыг нэлээд хэмжээгээр чангатгасан. Үүнийг УИХ хэлэлцэж батлах шаардлагатай гэж үзсэн.

Мөн ҮХНӨ-ийн асуудлыг ярина. Түүнээс шинэ ҮХ-ийн тухай ярихгүй.

МЕТРО ХОТ: Тамхинаас татгалзъя, БҮСГҮЙЧҮҮД ЭЭ
МЕТРО ХОТ: Тамхинаас татгалзъя, БҮСГҮЙЧҮҮД ЭЭ
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.