Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Тамхинаас татгалзъя, БҮСГҮЙЧҮҮД ЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Монголчууд бид нэг үеэ бодвол соёлтой, мэдрэмжтэй, харилцаа, хандлага сайтай болжээ. Бусадтай эв эеэ амархан олдог, ахмад настнуудаа хүндэлдэг, бяцхан багачуудаа хайрладаг болж. Гэвч харамсалтай нь, өнөө л тамхиа хаяж чадахгүй нь бололтой. Бүр эмэгтэйчүүдийн тамхидалт ихэссэн нь нүдэнд илхэн харагдана.

Хүүхэд байхдаа би анх удаа эмэгтэй хүн тамхи татаж байхыг хараад ихэд гайхаж байж билээ. Эмэгтэй хүн тамхи татаж болдог юм байхдаа гэж. Харин жаахан ухаан суугаад тамхи татаж буй эмэгтэйн өмнөөс харамсдаг боллоо. Ирээдүйн эх хүн шүү дээ гэж.

Харамсалтай нь, нийслэл хотын хаа нэгтээ, өнцөг булан бүрт эмэгтэйчүүд янжуур тамхи татаж, хэн нэгнээс ичихгүй хээв нэг зогсож байхтай таарсаар л. Магадгүй одоо гараад хоёр алхахад л тамхи татаад зогсож буй эсвэл машин дотроосоо тамхиныхаа ишийг хаяж буй бүсгүйчүүдтэй таарах байх.

Магадгүй зарим хүмүүс "Хүн юу хийж амьдрах нь өөрийнх нь дур, эрх чөлөөтэй амьдрах хэрэгтэй" гэж өмөөрөх байх. Хүүхэд бол маш эмзэг, нандин. Эхийн хэвлийд бүрэлдэхдээ л эмэгтэй хүний сайн сайхныг мэдэрч, муу муухайг нь олж хардаггүй. Гэвч булан тохойд тамхи татаад зогсож байгаа бүсгүй таныг харсан хүүхдэд хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрөх бол. Тэр бол мэдээж гайхах.

Учир нь хүүхдүүдийн хувьд ээж нь, эмээ нь, эгч нь, эмэгтэй хүн бүр үлгэр жишээ авдаг, хамгийн их итгэж хайрладаг хүмүүс нь байдаг тул эмэгтэй хүн таныг тамхи татаж байхыг харах эрэгтэй хүн тамхи татаж байхаас ч илүүтэй өвөрмөц санагддаг нь лавтай. Бүр тамхи татах сэдлийг ч өгч болох.

Гэтэл томчууд бид бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсээр, түүнийгээ хүний эрх хэмээн өмгөөлсөөр л. Яахав тамхи татах нь хэн бүхний эрхийн асуудал хэдий ч багачуудынхаа цэвэр ариухан сэтгэлд тодоос тод толбо үлдээмээргүй байна.

Жишээлбэл, манай улсын өсвөр насныхны дундах тамхины хэрэглээ бусад Азийн орнуудаас өндөр байх магадлалтай байдаг байна. Тамхи татдаг өсвөр насныханд сэтгэл гутрал, түгшүүр, зэрэг дотогш чиглэсэн шинж тэмдэг ихээр илэрдэг гэдгийг ч зарим судалгаа баталдаг. Бүр тамхи татах сэдлийг томчуудаас авдаг талаар дурьдсан байдаг нь ч нууц биш. Тиймээс ирээдүй хойч болсон бяцхан хүүхдүүд, өсвөр насныхандаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, тамхинаас татгалзахыг бүсгүй танаас хүсье.

Д.Тогтохсүрэн: Оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзлээ
Д.Тогтохсүрэн: Оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзлээ
 
Д.Амарбаясгалан: Зарим гишүүдэд шүүмжлэлийн ХАТУУ үг хэлж байгаа маань иргэдийнхээ итгэлийг алдахаас сэргийлж байгаа зүйл
Д.Амарбаясгалан: Зарим гишүүдэд шүүмжлэлийн ХАТУУ үг хэлж байгаа маань иргэдийнхээ итгэлийг алдахаас сэргийлж байгаа зүйл
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.