Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Жагсагчдын тавьж буй шаардлагын дагуу Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралд мэдээлэл өгсөн. Ингээд энэ асуудлыг хэлэлцээд МАН-ын бүлгээс хоёр шийдвэр гаргасан.

Нэгдүгээрт, Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох асуудлыг түргэвчлэх, мөн бусад ажлын хариуцлага алдаж буй хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай. Үүнийг Засгийн газар шат шатанд нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж байгаа шийдвэрийг аль болгон хурдасгах ёстой гэж үзэж байна. Тиймээс ЗГ-аас ойрын үед энэ хуулийн төслийг боловсруулж өргөн барьж, яаралтайгаар шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэж үзсэн.

Мөн нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасан. УИХ-ын даргын захирамжаар нээлттэй сонсголыг маргааш ЭЗБХ-гоор товыг нь тогтоож, хуулийн дагуу 13 хоногийн дотор явуулах ёстой. Тиймээс маргааш ЭЗБХ-гоор маргааш хэлэлцэнэ.

Түүнчлэн оффтейк гэж нэрлээд буй урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзсэн. Цаашдаа УИХ нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнд ийм асуудал гаргахгүйн тулд энэ ондоо багтаж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна гэж шийдсэн" гэлээ.

Нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсгол хийх УИХ-ын даргын захирамж гарчээ
Нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсгол хийх УИХ-ын даргын захирамж гарчээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.