Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батзандан өнөөдөр СУЛЛАГДАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган өнгөрсөн аравдугаар сараас хойш цагдан хориод буй. Түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд Ж.Батзандан, Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Ж.Батзандан, Г.Аюулгүй нар өнөөдөр суллагдаж байна.

Түүний туслахаараа дамжуулан авсан зээл "Капитал банк"-ийг дампууруулахад нөлөөлсөн гэж үзсэн бөгөөд тэрбээр авсан зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа аж.

Сануулахад, түүний ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор мөн саатуулаад байгаа билээ.

ОБЕГ: Сураггүй болсон малчныг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөв
ОБЕГ: Сураггүй болсон малчныг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөв
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.