Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “ЭТТ“ ХХК дээрх “оффтейк гэрээ“-г нууцаас гаргах ЗГ-ын тогтоол гарсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан: Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч бичгээ ирүүлсэн. Нууцаас гаргах шаардлагатай бүх баримт материалаа цуглуулаад Засгийн газарт ирсэн. Бүртгэлийг нь хангаад удахгүй шийднэ. Үндсэндээ “ЭТТ” ХХК дээр хийгдсэн гэрээ тэр дундаа Офф-тейк гэрээтэй холбоотой асуудал мэдээж олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Засгийн газрын болон бусад Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй хийгдсэн гэрээнүүд байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг бид нууцаас гаргах нь зүйн хэрэг болсон. Засгийн газрын тогтоол гарчихсан байгаа.

Нүүрсний экспорттой холбоотой асуудал учраас хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Засгийн газар “шүгэл үлээгчийн” үүрэг гүйцэтгээд олон нийтэд энэ мэдээллийг ил болгосон. Дээр нь бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Одоо хууль, хяналтын байгууллагууд эдгээр асуудлуудыг шалгаж, нягталж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг бид ч бас хүлээж байна.

УИХ дээр нүүрсний хулгайг шалгах түр хороо байгуулагдаад ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд маань ямар мэдээллээс ямар тоо баримтыг хэлээд байгааг сайн мэдэхгүй байна. Хоёрдугаарт, Засгийн газар дээр нүүрсний зөрүүтэй байдалтай холбоотойгоор асуудлыг шалгахаар ажлын хэсэг гарч байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг нүүрсний асуудлаар шалгаж байна
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг нүүрсний асуудлаар шалгаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.