Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг нүүрсний асуудлаар шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг нүүрсний асуудлаар шалгаж байгаа гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө. Тэрбээр "Монгол Улсаас сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан нүүрсний хэмжээ, БНХАУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд импортлогдсон хэмжээг жил жилээр тулгаж үзэх шаардлагатай байна гэж байгаа. 2013-2019 оны хооронд 6 жилийн хугацааны тулгалтыг хийхэд 385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарсан. Энэ зөрүүг одоогийн байдлаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.2013-2019 оны хооронд 6 жилийн хугацааны тулгалтыг хийхэд 385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарсан. Энэ зөрүүг одоогийн байдлаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.

Уг нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбайгаас жижиг Тавантолгой компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Үүнийг өмнө нь УИХ-ын гишүүд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байна. Үүнд нэр бүхий УИХ-ын гишүүн, жижиг Тавантолгой компанийн эзэмшигч нэр бүхий гишүүн компани эзэмшигчийнхээ хувиар шалгагдаад явж байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа гэх мэдээллийг ЦЕГ-аас өнөөдөр өгсөн" гэлээ.

З.Төмөртөмөө: Сайжруулсан шахмал түлшний түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий
З.Төмөртөмөө: Сайжруулсан шахмал түлшний түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий
 
Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд мотоцикл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд мотоцикл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.