Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Дээд шүүхийн “овгор“ нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж, АПУ П.Батсайханы арын өрөөнд амьдарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 47 секунд

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Өнөөдөр монгол орны хамгийн хурдан хөвөрдөг валют бол нүүрс. Гэвч нүүрс хулгайд өртжээ. Энэ хулгай олон жил үргэжилж байна. Ард түмний сонгож байгуулсан төр, засаг хулгайг илрүүлэх, зогсоох, буруутныг шийтгэх, ард иргэдээ хохиролгүй болгох талаар гацсаар өдийг хүрлээ.

У.Хүрэлсүх ээ, Л.оюун-Эрдэнэ ээ, Г.Занданшатар аа. Та нар нүүрсчидтэй халаас нэгдээгүй л юм бол нүүрсчидтэй хариуцлага тооц. Ард олныхоо сонгосон итгэлийг бүү хөсөрдүүл.

Д.Амарбаясгалан нүүрсчдийн талд бүү ор. Засгийн газарт нүүрсний хулгайн мэдээлэл байхгүй, ийм их нүүрс хулгайлах боломжгүй мэтээр бүү булзайруул. Одоогийн төр бол шүдгүй арслан биш. Өчүүхэн шуналдаа захирагдсан нүүрсчдийн гэмт үйл ажиллагааг таслан зогсоох бүрэн бололцоо байгаа.

Аргагүйн эрхэнд нийтээрээ нүүрсээ нэхэж, хөдөлж эхэллээ. Төр засгаасаа нүүрсчдийг зарлахыг шаардаж байна. Эрх баригчид нүүрсний хулгайчдаа зарлаж чадахгүй бол дурьдаж болно.

Шунхлай компани, Энержи ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд нүүрсчдийн мафийг тэргүүлж байна. Тэд баяллаг бүтээгчид биш. Эх орны баялгийг цөлмөгчид, хулгайчид болжээ. Тэднийг "нүүрсчид" гэж нэрлье.

Монголын ард түмний баялаг, боломжийг хулгайлсан ужиг үйлдлийг таслан зогсоох тухай эзэн биегүй, шуугиан явуулаад байж болохгүй. Улмаар үзэл бодлоо илэрхийлсэн ард түмний төлөөлөл өвлийн жаварт өртөх ёсгүй. Түүгээр зогсохгйү элдэв аюул, осол, заналхийлэлд өртөх ёсгүй. Төр засаг тэднийг тусгайлан хамгаалах үүрэгтэй.

Дээд шүүхийн хамгийн овгор нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж, ард түмнээсээ урваж, АПУ Батсайханы арын өрөөнд амьдарч байна.

Шүүх өөрөө худал ял өгч, түүнээ буцаан авдаг болоогүй байлтай. Нүүрсчид 12 дугаар сарын 24-нд АН-ын тамгыг худалдаж авч, шинэ эзэнд нь өгөхөд бэлэн болжээ. Нүүрсчид хэн бэ, Толгойлогчид нь хэн бэ, Тэд юу хийж байгаа вэ. Энэ бүгдийг хүлээсэн үүргийнхээ дагуу баримттай хэллээ.

Одоо цагдаа, АТГ, прокурор, шүүх ажиллах ёстой. Тэдэнд улс төрийн дэмжлэг, төр засгийн дэмжлэг юунаас ч чухал боллоо" гэлээ.

ШУУД: “Нүүрсний хулгай“-н асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг энэ долоо хоногт УИХ-ын даргад хүргүүлнэ
ШУУД: “Нүүрсний хулгай“-н асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг энэ долоо хоногт УИХ-ын даргад хүргүүлнэ
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.