Залуучууд өчигдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэд өглөө 10.00 цагаас оройны 00.00 хүртэл жагссан. Сүхбаатарын талбайгаас гадна "Их тэнгэр"-ийн гадна мөн жагсаал зохион байгуулсан юм.
Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж бгаа залуустаа талархаж бна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм бна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж бгаа залуустаа талархаж бна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм бна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг!
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) December 4, 2022