Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тойрогт багтаагүй улс төрчид юу гэж хэлэв?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 14 секунд

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл бие даагчид хуулийн хугацаанд тодорч дуусав. Намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулж, бие даагчид 801-ээс дээш хүний гарын үсэг цуглуулах ажиллагаа дуусгавар болсон. Тэгвэл сонгуульд нэр дэвшээгүй, тойрогт багтаж чадаагүй улс төрчид юу гэж хэлсэн талаарх мэдээллийг хүргэе.  

Д.Хаянхярваа:

Улстөр хэмээх хатуухан тогоонд олон жил чанагдаж, амьдралын хат суулаа. Миний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намаа дэмжин ажиллах боллоо. УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт МАН-аас хүч үзэхээр болсон гурван нөхөртөө амжилт, ялалтыг хүсэн ерөөе.

Ж.Энхбаяр: 

Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, Зэвсэгт хүчний хууль эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор УИХ-д 3 удаа гишүүнээр сонгогдож ажилласан. Зорилгоо бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллахаар боллоо. 

Д.Оюунхорол: 

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Баянзүрх дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. 

Д.Дамба-очир:  

УИХ –ын 2020 оны хариуцлагатай энэ сонгуульд миний бие 100 жилийн түүхтэй МАН-ынхаа бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, журмын нөхөд, шинэ залуу үеийг дэмжих шийдвэр гаргалаа.Хэдий УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй ч гэлээ өсч төрсөн нутаг, ажил амьдралын гараагаа эхэлсэн хотдоо хэрэгжүүлж байгаа ажлаа үргэлжлүүлж, нутгийн зон олонтойгоо эргэх холбоотой цаашид ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа ганцхан сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаар хэмжигдэхгүй. 

Н.Оюундарь:

Миний бие Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл санаа, эв нэгдэл, олонхийн саналыг хүндэтгэн УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй болсноо албан ёсоор илэрхийлье. Цаашид Монгол орны хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажилласаар байх болно. 

М.Энхболд: 

М.Билэгт: 

Төрийн эрх барих дээд байгууллагад хууль тогтоох, бодлого тодорхойлох, тойргийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хариуцлагатай, чин сэтгэлийн зүгээс ажиллалаа. 2020 оны УИХ-ын сонгуульд МАНамаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Баянхонгор аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. 

Ц.Гарамжав: 

Миний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намаа дэмжин ажиллах боллоо. Надад итгэсэн сонгогч түмэндээ баярлалаа. 

А.Ундраа:

УИХын гишүүд "НЭГ АНГИЙХАН" 2016-2020 онд Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон, олон түмнийхээ итгэл найдварыг хүлээн ажилласан эрхэм ТӨРИЙН ТҮШЭЭД та бүхэндээ эрүүл энх, аж жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ж.Сауле:
  • Ахаа ! өчигдөр орой Саулe чи ялагдсан . Тооллогын дүн зөв байсан гэж Куран сударт гараа тавьж байгаад бидэнд хэлээд өгөөч?
  • Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан Нутгийн зон олонд баярлалаа. Бадeлхан байхад улс төрд төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шудрага ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав. Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү ( Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн.) Аубакир нар нэр дэвшилээ. Аубакир гэж хэн бэ? ХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ -д квотоор ороод нэг ч хоног суугаагүй . Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтнаас унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шудрага ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe.

Д.Сүндий:

Хэн ч бишээс хэн нэгэн болох зам дардан биш, донсолгоотой. Алдаандаа оноо шигээ эзэн нь байж чаддаг хүнд бартаа болгон дасгал. Өнөөдрийг хүртэл бидний хийж ирсэн бүхэн миний туулж ирсэн амьдралын надад өгсөн даалгавар болохоор би зогсохгүй ээ. Хүнд ууж идэх зүйлээс илүү урмын ганц үг амьдралыг нь тэтгэх хүч өгөх үе байдаг. Хүндээ болсон хоол биш боломж атгуулдаг төртэй болохыг бидний ирээдүй харна аа.

Цаг ирнэ! Нам, ард олноосоо илгээлт авч нэр дэвшиж байгаа нөхөддөө амжилт хүсье. ЭРХ ЧӨЛӨӨ улам түгэн дэлгэртүгэй. 

Д. Дагвадорж:
  • Аса миний бие суух вагондоо хүлээж байгаад суунадаа!
  • Дур дураа голохгүй , Дунд чөмөг сүүжээ голохгүй сайхан хуурга ч боллоо доо. За тэгээд эх орноо мандуулаарай ALL- амжилт хүсье. 
Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна
Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.