Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: НАМЭХ-ны дүрмээрээ миний тэргүүн байх хугацаа дуусаагүй байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 37 секунд

МАН-ын дэргэдэх НАМЭХ арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хурлаа хийхээр төлөвлөсөн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй. Тодруулбал, тус хурлаар холбоо нэрээ албан ёсоор өөрчилж “Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо” болгох асуудлыг хэлэлцэх байсан юм. Тиймээс энэ асуудлаар НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс тодрууллаа.

-МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус Их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Ямар шалтгааны улмаас хойшилсон бэ?

-НАМЭХ-ны ээлжит бус их хурлыг арванхоёр дугаар сарын 1-ний өдөр хуралдуулах товыг би гаргасан. Харин хойшлуулах болсон шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал, Багануураас Нийслэл рүү орж ирэх замын нөхцөл хүндэрсэн байгаа шүү дээ. Гэтэл 21 аймгаас манай холбооны эмэгтэйчүүд зорин ирэх ёстой. Мэдээж бүгд жийп хөлөглөөд ирэхгүй нь тодорхой. Тийм боломж ч байхгүй. Микро автобус ч юм уу ямар нэг машинд суугаад л ирцгээх байх. Тиймээс цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал тулгарч, цасан шуургатай, цочир хүйтэн байгаа энэ үед эрсдлийг тооцож хурлаа хойшлуулах шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

ОБЕГ, УЦУОШГ-аас цаг агаар хүндэрсэн үед аль болох алсын замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж, Засгийн газрын бүх түвшний байгууллагуудад мэдэгдэл хүргүүлчихсэн байна. Энэ хүндрэлийг харгалзан үзэж, НАМЭХ-ны ээлжит бус хурал товлоод байсан цагаасаа хойшилсон юм.

-Холбооны ээлжит бус хурлаар ямар асуудлыг голчлон хэлэлцэх гэж байгаа вэ. Нэн тэргүүнд эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж баталгаажуулна гэсэн мэдээлэл бий?

-МАН 30 дугаар Их хурлаараа социал демократ үзэл баримтлалыг авч байгаагаа хүлээн зөвшөөрч олон нийтэд зарласан байдаг. Үүнтэй холбогдуулаад намын дэргэдэх дөрвөн ТББ нэрээ өөрчлөх асуудлыг хэлэлцэж байгаа. Тухайлбал, НАМЭХ цаашид Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болох учраас холбооны их хурлын гол хэлэлцэх асуудал нь нэрээ солих тухай явдал юм.

-НАМЭХ нэрээ өөрчлөхөөс гадна холбооны тэргүүнийг өөрчлөх асуудал яригдана гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Зарим эх сурвалжууд холбооны Ерөнхийлөгчид Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэж мэдээлж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-НАМЭХ-ны ээлжит бус Их хурлын талаар сошиал орчинд янз бүрийн л мэдээлэл явж байна лээ. Мэдээж эмэгтэй гишүүд нэрээ дэвшүүлэх, энэ байгууллагын удирдлагыг солих гэсэн сонирхол явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ манай холбоо өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмээрээ Ерөнхийлөгчийн хугацаа дөрвөн жил байдаг. Миний хугацаа болоогүй байгаа. 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр дуусах юм.

Ямар ч байсан одоогийн байдлаар тэргүүн өөрчлөх санал хэлэлцэх талаар дарга нартайгаа ярилцаагүй байгаа. Би Х.Булгантуяа, Ч.Номин нарын талаар мэдэх зүйл алга. Хувь хүмүүс өөрсдөө сонирхолтой бол тэр сонирхлоо илэрхийлээд явах нь нээлттэй шүү дээ. Тиймээс үүнийг би сайн мэдэхгүй гэж хариулмаар байна.

-2023 онд НАМЭХ нэрээ сольж, Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болж төлөвших нь. Тухайн онд таны тэргүүнээр ажиллах хугацаа ч дуусгавар болж дараагийн тэргүүний асуудал яригдана шүү дээ. Та холбооны дараагийн тэргүүнд нэрээ дахиж дэвшүүлэх үү?

-МАН өөрийн гэсэн дүрэмтэй. Дэргэдээ оюутан, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд гэсэн дөрвөн ТББ-тай гэдгийг ярианы эхэнд хэлсэн. Энэ ТББ-ууд бол МАН-ын бүтцийн байгууллагууд. Энийг би болно, болохгүй гэсэн журмаар явуулдаггүй. Бүтцийн байгууллага учраас намын дарга шууд саналаа гаргаад холбооны тэргүүнд нэр дэвшүүлэх хүнээ хурлаараа оруулдаг дүрэмтэй байгаа.

Б.Мягмарсүрэн

Ж.Батсуурь: 2016 оноос эрчим хүчний салбар хойш хамгийн их алдагдалтай байсан гэдэгтэй санал нийлэх үү, Б.Чойжилсүрэн сайд аа
Ж.Батсуурь: 2016 оноос эрчим хүчний салбар хойш хамгийн их алдагдалтай байсан гэдэгтэй санал нийлэх үү, Б.Чойжилсүрэн сайд аа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.