Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ариунбуян: Дэлбэрэлтэд өртсөн хоёр ажилтан шатахууны нөөц саван дотор унасан байх магадлалтай. Эрэн хайх баг ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 29 секунд

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан. Алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, өчигдөр 17.18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18.44 цагт бүрэн унтраасан байдаг. Гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход 1 иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо. Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, эрэн хайх баг ажиллаж байна" хэмээжээ.

УЕПГ: Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх 130 мянган зөвшөөрлөөс цахимаар олгосон 88 мянган зөвшөөрөл нь ЗӨРЧИЛТЭЙ БАЙЖЭЭ
УЕПГ: Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх 130 мянган зөвшөөрлөөс цахимаар олгосон 88 мянган зөвшөөрөл нь ЗӨРЧИЛТЭЙ БАЙЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.