Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхнэр охиноо машиндаа үлдээж, өөрөө тусламж дуудахаар явсан 23 настай залуу осгож нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Харин онцгойгийн албан хаагчид 23 настай А-г осгож нас барсан байхад нь олсон юм.

А нь эхнэр, нэг настай охины хамт Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна. Тэрээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан ч 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна.

Харин А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлжээ.

Эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

ОБЕГ: Дэлбэрэлтэд өртсөн хоёр ажилтан резевуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байна
ОБЕГ: Дэлбэрэлтэд өртсөн хоёр ажилтан резевуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байна
 
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.