Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг “Тэс Петролиум” ХХК-ийн бензиний агуулахад дэлбэрэлт болж, нэг хүн хүнд гэмтэн хоёр хүн сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дэлбэрэлтэд өртсөн ажилтан шархаа даалгүй нас барсан байна. Харин хоёр хүн нь олдоогүй байгаа бөгөөд амьд байх магадлал тун бага гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Тодруулбал, өнөөдөр өглөө “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав дэлбэрсэн байдаг. Дотроо 650 орчим литр шатахуунтай байсан аж.