Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой-Цагаан хад чиглэлд өдөрт дунджаар 700 машин 74.2 мянган тонн нүүрс тээвэрлэж байна

Огноо
Унших
1 минут 29 секунд

Өнөөдөр /2022.12.01/ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нүүрсний асуудал болон компанийн мэдээллийн ил тод байдал, нүүрсний асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,

"Миний бие Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 35 хонож байна. Санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг бууруулсан.

Өөрөөр хэлбэл, энэ оны аравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 152 сая ам.доллароор бууруулж, 451 сая ам.доллар болголоо.Мөн богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүллээ.

Өмнө нь Тавантолгой-Цагаан хад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсан бол одоо өдрийн дундаж ачилт 700 машин 74.2 мянган тонн болж нэмэгдсэн. Энэ нь 500 машинаар нэмэгдүүлж, энэ хэмжээгээр тээвэрчдийн 500 ажлын байр бий болгосон гэсэн үг. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1,028 тээврийн хэрэгслээр 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан байдаг. Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана" гэсэн юм.

Чуулганы хуралдаандаа суухгүй байгаа УИХ-ын гишүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатар “ЗЭМЛЭВ“
Чуулганы хуралдаандаа суухгүй байгаа УИХ-ын гишүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатар “ЗЭМЛЭВ“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.