Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим нэр дэвшигчийг СЕХ-ноос буцааж болзошгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 21 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд улс төрийн намууд хурлаа хийж ээлжит 2020 оны сонгуульд нэр дэвших кандидатуудаа тодруулсан билээ. Сонгуулийн ерөнхий хороо нам эвслээс нэр дэвшигчдийн бичиг баримтыг 2020 оны тавдугаарын сарын 17-21-ний өдрүүдэд хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэн батламж гардуулах юм. Тэгвэл зарим нам, эсвлээс нэр дэвшигчдийг батламжилж бүртгэхгүй байх магадлалтай гэж эх сурвалж мэдээллэж эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвслүүд нэр дэвшүүлж буй шийдвэрээ хүн тус бүр дээр гаргаж, хөрөнгө орлогын мэдүүлэг, шүүх, цагдаагийн тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийн хамт өгөх ёстой бөгөөд СЕХ хуульд заасан үндэслэл хангагдсан гэж үзвэл нэр дэвшигчдийг 5 хоногийн дотор хэлэлцэн бүртгэх эсэхээ шийдвэрлэх ёстой.

Харин нэр дэвшигчийн шаардлагыг хангахгүй гэж үзвэл энэ тухай хуулийн үндэслэл бүхий шийдвэрээ танилцуулж улс төрийн намууд санал авах өдрөөс 25 хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй.

Түүхийг эргэн сөхвөл өмнө нь 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бага хурлаас дэмжигдээд байсан Д.Анандбазар, Ч.Ганзориг нарыг АТГ-аас саатуулан шалгаснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байсан удаатай. Мөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг прокурорын хүсэлтийн дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байсан удаатай.

Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн бол тухай хүнд СЕХ-ний зөвшөөрөлгүйгээр эрүүгийн болон зөрчлийн хэрэг шинээр нээж, сатуулан шалгах нь хориотой. Харин өмнө нь шалгагдаж байсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх, гэмт хэрэг үйлдсэн нь газар дээрээ нотлох баримтаар тогтоогдсон бол СЕХ-ний зөвшөөрөл шаардлаггүйгээр нэр дэвшигчээс хасч нөхөн дэвшүүлэх асуудал яригдах зохицуулалттай байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар ийм шалтгаанаар хэд хэдэн хүнийг бүртгэхээс татгалзаж болзошгүй байна. Тухайлбал МАХН-аас нэр дэвшигч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь авлига албан тушаалын хэргээр таслагдан шийтгэгдсэн гэдэг үндэслэлээр хуулийн шаардлага хангахгүй бол АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Э.Бат-Үүл, Д.Ганболд нарт өмнө нь эрүүгийн хэрэг үүсгэсэн ба шүүхэд шийдвэрлэх шатанд явж байгаа тул хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарвал мөн нэр дэвшигчээс хасагдах магадлалтай байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Х.Ганхуягт сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг нээн яллагдагчаар татаад шалгаж байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд хэрвээ сонгуулийн хугацаанд шүүхийн шийдвэр гарвал мөн л эрхээ алдах эрсдэлтэй юм. Харин энэ талаар О.Баасанхүү гишүүний мэдэгдснээс өөр албан ёсны баттай мэдээлэл алга байна.

Энэ мэт зарим шалтгаанаар нам, эвслийн нэр дэвшигчид бүртгүүлж чадахгүй байж болзошгүй байна.

Б.Идэр-Одын
Б.Идэр-Одын "найз охин" виртуал модель байжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.