Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Идэр-Одын “найз охин“ виртуал модель байжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 54 секунд


Комедиан Б.Идэр-Од хэд хоногийн өмнө @amara.gram нэртэй инстаграм хаягтай эмэгтэйг өөрийн найз охин гэж танилцуулж байсан юм.

Харин түүний танилцуулж байсан найз охин нь Монголын анхны виртуал модель байжээ.

Тэрбээр инстаграм хаягтаа "Виртуал модель @amara_gram ... Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Aмарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөллийг дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram!! Та бүхэн дэмжээд анхны виртуал моделио дагаарай" гэжээ. 

У.БИЛГҮҮН

"Т.Аубакир Казакстанд байж байгаад сонгууль дөхөхөөр мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг"
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.