Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Т.Аубакир Казакстанд байж байгаад сонгууль дөхөхөөр мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд


Намууд хуульд заасан хугацааны дагуу УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн тодруулах үйл ажиллагаа зарим талаар гомдол, бухимдал дагуулсаар байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нь тэдний нэг болж, намаасаа нэр дэвших эрхээ авч чадаагүй юм.

Тэрээр нэр дэвшигчдийг сонгохтой холбоотой дараах зүйлийг фейсбүүк хуудастаа нийтэлжээ.

Тэрээр "Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан Нутгийн зон олонд баярлалаа. Бадeлхан байхад улс төрд   төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та  бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шудрага ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав.  Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү ( Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд  Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн.) Аубакир нар нэр дэвшилээ. Аубакир гэж хэн бэ? ХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ -д квотоор ороод нэг ч хоног суугаагүй . Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтнаас унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шудрага ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" хэмээжээ. 

У.БИЛГҮҮН

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутанд халдвар илэрлээ
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутанд халдвар илэрлээ
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.