Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчинд "Гавьяат тамирчин" цол хүртээв.
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Долгоржавын Отгонжаргал;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор нар "Гавьяат тамирчин" цолоор энгэрээ мялаалаа.
Мөн Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ганбатын Болор-Эрдэнэ, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлбаатарын Энхтуяа нар "Гавьяат тамирчин" цол хүртлээ.