БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр бизнес эрхлэгчтэй виртуал уулзалт хийх үеэрээ "Тесла"-гийн Гүйцэтгэх захирал Элон Маскаас Өмнөд Солонгост цахилгаан автомашины үйлдвэр барихыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Элон Маск Азид бэлэн цахилгаан машин үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсны дараа Юн хүсэлт тавьсан байна. Түүний хүсэлтэд Элон Маск нааштай хариу өгсөн гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Маск Өмнөд Солонгосын цахилгаан машин цэнэглэх дэд бүтцэд хөрөнгө оруулах амлалтаа илэрхийлсэн ба ирэх онд Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдээс худалдан авсан эд ангиудын нийт үнэ 10 тэрбум ам.доллараас давна гэж мэдэгдсэн байна.
Юн Маскын цахилгаан машин болон сансрын салбарт гаргасан амжилтыг нь магтаж, Өмнөд Солонгос сансрын салбараа бүх талаар хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна гэжээ.