Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Улс эх орны түүх соёлыг гадаад улсад сурталчилсан гавьяатай бол хэн ч байсан “Чингис хаан“ одонгоор шагнуулах нь зүйтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гарагт тохиож буй. Тэгвэл эл өдөр улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл 15 дахь удаагийн "Чингис хаан" одонг АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг шагнахаар болсон юм.

Урьд өмнө гадаад иргэнд "Чингис хаан" одонг гардуулж байгаагүй бөгөөд журамд "Гадаад улсын иргэнд" олгож болно хэмээн заасан байдаг тул энэ удаад АНУ-ын монголч эрдэмтэнд олгохоор болжээ. Тэгвэл энэ тал дээр иргэд ямар байр суурьтай байгааг сонслоо.

Монгол Улсын түүх соёлыг олон улсад сурталчилсан учир эсэргүүцэх шалтгаан байхгүй

Иргэн Байгалмаа "Н.Багабанди, Н.Түвшинбаяр зэрэг монгол хүмүүст "Чингис хаан" одонг гардуулдаг байсан бол энэ удаад гадаадын иргэнд өгөхөөр болсон нь зөв гэж харж байна. Ялангуяа Монгол Улсын түүх соёлыг олон улсад сурталчилсан, эх түүхийн тухай ном товхимол гаргаж олон улсад үнэлүүлж байсан урчаас энэ хүнд "Чингис хаан" одон өгөх нь зөв гэж бодож байна. Миний хувьд эсэргүүцсэн, эсрэг байр суурь илэрхийлэх зүйл байхгүй" гэв.

Заавал Монгол хүн "Чингис хаан" одонгоор шагнуулах ёсгүй

Иргэн "Эх орны нэр төрийг өндөрт өргөж, олон улсад таниулах үйл хийсэн хүн л байвал заавал Монгол хүнд "Чингис хаан" одонг олгох ёсгүй гэж харж байгаа. Монгол хүнээс илүү улс орны нэр хүндийг өндөрт өргөсөн бол эсэргүүцээд байх зүйл байхгүй гэж бодож байна" гэлээ.

Монгол Улсын түүх соёлыг олонд алдаршуулсан хүнд одон олгох нь зөв

"Заавал Монгол хүн "Чингисийн одон" авах шаардлагагүй. Монголч эрдэмтэн гэсэн учир хийх ёстой зүйлээ хийсэн учир мөн Монгол Улсын түүх соёлыг олонд алдаршуулсан хүнд одон олгох нь зөв" гэв.

Монгол хүнд өгөх нь зүйтэй болов уу

Иргэн "Чингис хаан одонг Монгол хүнд өгвөл илүү дээр юм болов уу" гэлээ.

Монгол хүнд өгвөл илүү дээр байж болох ч манай түүх соёлыг олон нийтэд сурталчилсан бол гадаад хүн авсан ч буруу зүйл байхгүй байх

Иргэн "Монгол хүнд өгвөл илүү дээр байж болох ч манай түүх соёлыг олон нийтэд сурталчилсан бол гадаад хүн авсан ч буруу зүйл байхгүй байх" хэмээлээ.

Ажлын байрны дадлагажуулагчийн хэрэгжилтийг хангах байгууллагуудтай гэрээ байгууллаа
Ажлын байрны дадлагажуулагчийн хэрэгжилтийг хангах байгууллагуудтай гэрээ байгууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.