Хөгжлийн банкны зээлдэгч "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшилсон байна. Учир нь хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гадаадад байгаа тул тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Эрэл"-ийн өмгөөлөгчид шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байна. Тиймээс Ерөнхий шүүгчээс хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч ХУД-ийн Ерөнхий шүүгч нь гадуур ажилтай байсан тул маргаашдаа танилцуулан шүүх хурлыг товлохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал 18 дахь удаагаа хойшилж байна.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд "Эрэл" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 197 тэрбум төгрөг байгаа аж.