Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Станцуудыг нүүрсээр хангадаг 3 уурхай түлшний нөөцгүй болсон“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн. Тэр үеэрээ "Эрчим хүчний салбарт гурван уурхай бий. Багануур, Шивээ говь, Шарын голын уурхай байна. Эдгээр уурхайд өнөөдрийн байдлаар хүндэрсэн асуудал гэвэл дизель түлшний нөөцгүй болсон байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар түр улсын нөөцөөс гаргуулахаар болж байна.

Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ" гэсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосон байна.

ТОДРУУЛГА: Урлагийнхан түргэний машин түрээслэж халтуурт явдаг мэдээлэл байвал яаманд өг. Бид арга хэмжээ авна
ТОДРУУЛГА: Урлагийнхан түргэний машин түрээслэж халтуурт явдаг мэдээлэл байвал яаманд өг. Бид арга хэмжээ авна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.