Өчигдөр Хотын дарга асан Э.Бат-Үүл хотын түгжрэлийг шийдэхийн тулд юуны өмнө Энхтайваны өргөн чөлөөний газар доогуур метро тавих, хотын дундуур явсан төмөр замыг хос болгох ажлуудыг яаралтай эргэж сэргээх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр дахин өөрийн байр суурийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Тэрбээр Амгалангийн "Монгол-Япон эмнэлэг" нь метроны эцсийн зогсоолтой уялдаж төлөвлөгдсөн юм, уг нь. Эмнэлэг нь 20119 онд, метро нь 2020 оны 9-р сард ашиглалтад орох урьдчилсан төсөөллийг Жайкатай хамтран боловсруулж байв. Улаанбаатарчуудад зөндөө хэлсэн ч 2016 оны сонгуулиар даанч ялагдчихсан" гэв.
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) November 20, 2022