Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олсон гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас өгсөн. Ингэхдээ охиныг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоосон хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр орой охины ар гэр хэвлэлд мэдээлэл өгсөн бөгөөд охин олдоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй нь холбогдох гэсэн боловч чадахгүй байгаа гэх мэдээллийг өглөө. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.