Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосоос АНУ руу ГАРСАН, Н.Удаанжаргалыг Монголд авч ирж ШАЛГАЯ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 17 секунд

Өнгөрөгч аравдугаар сард “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаарх мэдээллийг бид олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, тэдний шалгагдаж буй үндэслэл нь, Ерөнхий сайдын "нүүрсний хулгай"-н тэмцэлтэй шууд холбогдож буй. Энэ утгаараа "Тавантолгой төмөр зам", "Эрдэнэс таван толгой" компаниуд эл хэрэгт "хар толгойгоороо" холбогдож орхисон хэрэг. Иймээс тухайн байгууллагуудын дарга нартай холбоотой асуудал яригдах нь ойлгомжтой. Одоогийн байдлаар нэр дурдагдсан хоёр эрийн нэгийг нь шалгаж буй нь тодорхой болов.

Тэгвэл Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нарын томилгоог хэн хийсэн бэ гэх асуудал байна. Тэднийг хоёул Монголын оюутны холбоотой холбогддог. Бүр нарийн ярьвал, саяхан сайдын суудалд "заларсан" Т.Аюурсайхантай холбоотой гэх "бор шувуу" саарал ордноор нисдэг.

Гэвч хэрэг шалгагдаж эхлэх үед ч Монголд байгаагүй тэрбээр өнөөдөр ч Монголд алга. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Н.Удаанжаргал Солонгосоос АНУ руу ГАРСАН гэх мэдээлэл байна.

Хэрэг нэгэнт “албажиж”, түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгаж байгаа ба уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг саатуулсан гэдгээ АТГ өнөөдөр зарлачихлаа. Гэхдээ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байхад Н.Удаанжаргал яагаад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа хэрэг вэ. Энэ байдлаас улбаалан, хууль хяналтын байгууллагынхан түүнийг авч ирж шалгах тал дээр ажиллаж байна уу гэх асуулт ч урган гарах юм.

Чухамдаа, өөрийгөө шалгагдахаа мэдчихээд гадаад руу “зугтчихсан” юм уу. Н.Удаанжаргалд л гэж хэлэхэд, буруутай бол буруугаа хүлээ. Үнэхээр буруугүй, зугтаагүй бол эх орондоо ирж хэргээ шалгуулаад, нэрээ цэвэрлэ. “Буруутай” гэх технологи яваад эхэлж буйг эрх биш нүдээр харж буй байх. Хууль хяналтын байгууллагын хувьд ч, зугтсан бол зугтсан гэдгийг нь эргүүлж тойруулалгүйгээр хэлчих хэрэгтэй.

Н.Удаанжаргал гадаадад байгаа ч мөрдөн байцаах ажиллагаа тасралтгүй явах ёстой гэх байр суурийг АТГ илэрхийлж байна. Үнэн хэрэгтээ эзэн нь байхгүй хэргийг “ухаад” ахиц гарах юм уу.

Цаад агуулгаараа, “Таван толгой төмөр зам”-ын асуудал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай шууд холбогдож очно. Хамгийн хачирхалтай нь, “Женкогийнхон”-д хэрэг сөхөгдөөд ирэхэд гадагшаа зугтчихдаг скилл байна. Жишээлбэл, Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөлтэй холбоотойгоор шалгагдаж байсан Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар гадагш зугтаж, өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй л байгааг энд сануулья.

Б.Сүхбаатар: НОСК бонд гаргавал ААН-үүд ажилчдаа түрээслээд өмчлөх байртай болгох боломжтой
Б.Сүхбаатар: НОСК бонд гаргавал ААН-үүд ажилчдаа түрээслээд өмчлөх байртай болгох боломжтой
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.