Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сүхбаатар: НОСК бонд гаргавал ААН-үүд ажилчдаа түрээслээд өмчлөх байртай болгох боломжтой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
5 минут 42 секунд

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өчигдөр болсон. НИТХ-аар Нийслэлийн Орон Сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулах, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай хэлэлцэж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатараас тодрууллаа.

-НИТХ-аар НОСК-ийн харьяа охин компани байгуулж, 50 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудал хэлэлцэгдэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-НОСК өмнө нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргаж байсан туршлагатай. Цар тахалтай тэмцэж байгаа төрийн алба хаагчдадаа зориулсан 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 1300 орчим төрийн албан хаагч түрээслээд өмчлөх орон сууцад хамрагдсан байдаг.

Өмнөх гаргасан бондын эргэн төлөлт болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Түрээслээд өмчлөх орон сууцанд тусгайлсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Ипотекийн зээлийн хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор түрээслээд өмчлөх орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон бий.

НОСК нь орон сууцны бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани. Өнгөрсөн хугацааны туршлагууд дээр үндэслэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах төслийг оруулж ирсэн. Үүнийг зөв зүйтэй, цагаа олсон ажил гэж харж байгаа.

-НИТХ-аар уг асуудал хэлэлцэгдэж байна. Одоогоор хэрхэх эсэх нь тодорхойгүй байгаа. Хэрэв бонд гаргах асуудал жигдэрвэл цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Түрээслээд өмчлөх орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэд хэрхэн хамрагдах вэ. Энэ асуудлыг хэлэлцсэн үү. Үүн дээр мэдээлэл өгвөл?

-Эхний ээлжинд бонд гаргах асуудлыг НИТХ-ээр хэлэлцэж, зөвшөөрөл олгоно. Одоогоор үнэт цаас гаргах эсэх асуудал хэрхэх эсэх нь тодорхойгүй байна. Одоо явуулах гэж байгаа хөтөлбөр нь ААН-үүд рүү чиглэсэн байдлаар явна. Албан байгууллагуудад батламж өгөх гэх мэт саналуудыг тусгаж байгаа.

Энэ нь ямар учиртай вэ гэвэл тухайн албан байгууллага ажлын байраа хадгалах, шилдэг ажилчиддаа батламж олгох зэрэг асуудал яиргдаж байгаа. Тэгэхээр үүний журам давхар орж ирнэ. Иргэдэд чиглэсэн байдлаар бус албан байгууллагаар дамжсан байдлаар иргэд түрээслээд өмчлөх орон сууцад хамрагдах боломжтой. Энэ нь ажлын байрыг дэмжиж байгаа, ажил олгогчийг дэмжиж байгаа хэлбэр юм.

-Шинээр баригдаж байгаа орон сууцуудын хоёр хувийг түрээслээд өмчлөх орон сууцны санд төвлөрүүлэх асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууцнуудын хоёр хувийг нь түрээсийн орон сууцны санд төвлөрүүлэх шинэ журам өргөн баригдана. Энэ журам боловсруулагдаад дууссан. НОСК-оос өргөн баригдана. Шинээр баригдаж байгаа байрнуудын хоёр хувийг барилга барьж байгаа байгууллагуудаас худалдаж авна. Тодорхой гэрээ хэлэлцээр байгуулж, 10-аас дээш борлуулахаар төлөвлөж байгаа орон сууц бүрээс хоёр хувийг нь худалдан аваад үүнийг нь түрээслээд өмчлүүлэхээр зорьж байгаа хөтөлбөр, төсөл бэлэн болчихсон явж байна. Дараагийн ИТХ-аар орж ирэх байх.

Өмнө нь иргэд түрээслээд өмчлөх орон сууцад хамрагддаг байсан нь төлбөрөө төлөх тал дээр асуудал үүсдэг байсан бол ААН-ээр дамжуулснаар ААН-үүд давхар батлан даах нөхцөл бүрдэж байгаа. Нөгөө талаар ажил олгогчдоо давхар дэмжиж байгаа юм. Олон жил үйл ажиллагаа явуулсан компани тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн асуудал маш чухал. Тиймээс аль альнийх нь хэрэгцээ шаардлагыг хангахыг зорьж байна.

Нөгөө талдаа бид Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууцнуудын хоёр хувийг түрээслээд өмчлөх орон сууцны санд худалдаж авна гэж ярьж байгаа талаар сая дурдлаа. Өмнө нь Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууцыг нийтэд нь өрхийн орлогын хувьд хольмог хэлбэрээр огт бодлого явуулж байгаагүй. Магадгүй хотын төвөөр өндөр өртөгтэй орон сууцууд баригддаг, хотын захаар хямд өртөгтэй орон сууцууд баригддаг. Түүнээс гадна баригдаж байгаа орон сууцууд нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс иргэд орлогын хувьд холимог хэлбэрээр оршин суух ёстой гэдэг хандлага руу багаас нь эхлээд явуулах ёстой гэж үзэж байгаа.

Тиймээс энэ тал руу бодлого чиглүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд зөвхөн НОСК-д бонд гаргах зөвшөөрлийг л олгоно гэж ойлгож болно. Энэ процесс цаашид үргэлжилнэ. Монголбанк, СЗХ-той цаашлаад Засгийн газарт танилцуулах процесс үүсч магадгүй. Тиймээс бонд гаргах нь зүйтэй хэмээн дэмжээд явж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Б.Пүрэвдорж: Эрх баригчдын хувааж иддэг хамгийн том бялуу төсөв биш,  “Эрдэнэс тавантолгой“ ХК болж хувирлаа
Б.Пүрэвдорж: Эрх баригчдын хувааж иддэг хамгийн том бялуу төсөв биш, “Эрдэнэс тавантолгой“ ХК болж хувирлаа
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.