Жигтэй гэмээр нь, энэ баярт хүн бүр дуртай. Ногоон гацуур, өнгө алагласан чимэглэл бас дээрээс нь нэмээд хаанаас ч юм сонстох зул сарын хөнгөхөн аялгуу гээд л. Нэг дор биш байсан ч эд бүгдээрээ олон хүний сэтгэлд хөнгөхөн баяр төрүүлэх шидтэй. Шинэ жилийн баяр хаяанд ирснийг илтгэх мэт энэ мэдрэмж бүр л дэвэрч орхино. Үүнтэй зэрэгцээд баярын уур амьсгалд яарсан албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхээр хэдийнэ зэхээд эхэлжээ. Өнгөрсөн жил бол цар тахлаас хойшхи анхны шинэ жил байсан боловч битүүхэндээ “айдас”-тай байсныг бид мэднэ. Харин энэ жил утгаараа шинэ жилдэхээр бэлдээд эхэлж. Үүний нэг илрэл бол зарим ресторан, томоохон эвент халлуудын захиалга дүүрээд эхэлсэн явдал.
Аль ч байгууллагын хувьд хүлээн авалт зохион байгуулах газраа сонгоход хэд хэдэн шалгуурыг тавих нь мэдээж. Үүнд, байршил, дотоод тохижилт, уур амьсгалаас гадна “үнэ боломжийн” байх шалгуур ч багтана. Тэгвэл эдийн засаг хүндэрч, шинэ жилийн менюнд багтах бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт өндөр байгаа энэ цаг үед хүлээн авалт зохион байгуулах ресторанууд үнийн хөөрөгдөлгүй үнийг албан байгууллагуудад санал болгож байгаа эсэхэд бид хариулт хайлаа. Үүний тулд олон нийтийн өргөнөөр үйлчлүүлдэг хэд хэдэн ресторан, эвент халл руу утас цохиж, үнийн мэдээлэл болон арванхоёрдугаар сарын захиалга, сул чөлөөтэй өдрүүд хэр байгаа талаар сурвалжиллаа.
-Корпорэйт Нүхт салбар: Нэг хүний меню 135 мянгаас эхэлж байна-
Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр /Нүхтэд байрлах салбар/ -ын хувьд нэг хүний мэнюг 135 мянга, 155 мянга болон 175 мянган гэсэн үнээр санал болгож байна. Тухайн байгууллагын хүний тооноос хамаарч заалуудад ирэх сард сул чөлөөтэй буюу шинэ жил товлогдоогүй өдрүүд байгаа гэдгийг мэдээллийн ажилтан хэлэв. Ингэхдээ захиалга өгөхдөө урьдчилгаа болгож төлбөрийн 30 хувиар тооцож буй аж.
-Holiday Inn Ulaanbaatar: 130-аас дээшхи хүний багтаамжтай заалны шинэ жилийн хүлээн авалтын захиалга дүүрээд эхэлсэн-
Holiday Inn Ulaanbaatar зочид буудлын хүлээн авалтын 70-80 хүн хүлээн авах боломжтой өдрүүдэд сул өдрүүд дуусаагүй байна гэлээ. Харин 130-аас дээш хүн хүлээн авах боломжтой заалны захиалга эхнээсээ дүүрч эхэлсэн гэнэ. Нэг хүний меню 160 мянган төгрөгөөс эхэлж байна.
-Ramada UB City Center Hotel: Нэг хүний меню 119-159 мянган төгрөгийн хооронд дөрвөн янзын сонголттой байна-
Ramada UB City Center Hotel хотын төвд байршилтай тул жил жилийн захиалга хамгийн хурдан дуусдаг гэж хэлж болно. Харин арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тэмдэглэдэг байгууллуудад гэж хэлэхэд эл сарын 9,10, 11,13,15 зэрэг өдрүүд сул үлджээ. Нэг хүний менюг 119-159 мянган төгрөгийн хооронд дөрвөн янзын үнийн сонголтоор санал болгож буй аж.
-Kempinski Зочид буудал: Нэг хүний меню дээд тал нь 255 мянган төгрөгийн үнэтэй-
Kempinski Зочид буудалд байрлах шинэ жилийн хүлээн авалтын тэнхимүүдийн хувьд бүрэн баталгаажаагүй байгууллагууд байгаа тул захиалга “алаг цоог” байгаа аж. Харин албан байгууллагуудын хамгийн их анхаарал татах асуудал болох нэг хүний меню 160 мянга, 190 мянга, 255 мянган төгрөг гэх гурван үнийн дүнгээр санал болгож буй аж.
Тэгвэл томоохон эвент халлууд ямар үнийг санал болгож байна вэ гэдэгтэй багахан танилцья.
-Zaisan Hill: Нэг хүний меню 220-250 мянган төгрөгийн хооронд байна-
500 хүний хүчин чадал бүхий Zaisan Hill Event Hall-ын тухайд, энэ жилийн меню нь 220-250 мянган төгрөгийн хооронд байхаар албан байгууллагуудад санал болгож эхэлжээ. Арванхоёрдугаар сарын зарим өдрийн захиалга дүүрч эхэлсэн гэх мэдээллийг мэдээллийн ажилтан хэлж байлаа.
-Crocus Event Hall: Нэг хүний менюг 145-180 мянган төгрөгөөр санал болгожээ-
250-1300 хүний хүчин чадал бүхий Crocus Event Hall захиалгаа аваад эхэлжээ. Тус хүлээн авалтын хэсэгтээ нэг хүний менюг 145 мянгаас 180 мянган төгрөг байхаар төлөвлөж, захиалгаа авч буй аж.
-Зарим ресторануудад арванхоёрдугаар сарын долоо хоног бүрийн Баасан, Бямба гарагуудын захиалга нь дүүрчээ-
-Түмэн ресторан: Ажлын өдрүүдийн захиалга хэвийн-
100 хүртэлх хүнийг хүлээн авах чадалтай Түмэн Плазагийн хувьд 12 дугаар сарын Баасан, Бямба гарагийн захиалга дүүрсэн аж. Харин эдгээрээс бусад ажлын өдрүүдэд захиалга хэвийн үргэлжилж байгаа юм байна. Нэг хүний менюг 110, 150, 190 мянган төгрөг байх гурван сонголтоор санал болгож буй гэнэ.
-Гранд Хилл зочид буудал: Нэг хүний меню 145-175 мянган төгрөг-
Эл зочид буудлын танхим нь 150 - 450 хүн хүлээн авах хүчин чадал бүхий 2 хүлээн авалтын танхим болон 16 давхарын Гранд Кровн паб-даа захиалга авч байгаа аж. Ингэхдээ өмнөхийн адилаар Баасан болон Бямба гарагуудын захиалга дүүрч байгаа гэнэ. Нэг хүний менюгээ 145-175 мянган төгрөгийн хооронд байхаар байгууллагуудад санал болгож буй аж.
-The Vue: Шинэ жилээр 220-260 мянган төгрөгийн МЕНЮТАЙ-
Цөөн ажилтан, алба хаагчидтай байгууллагууд VIP орчинтой газрыг сонгон арга хэмжээгээ зохион байгуулах нь элбэг. Эл рестораны хувьд 20-40 хүн хүлээн авах чадалтай мөн VIP хүлээн авалттай юм. Ингэхдээ шинэ жилээр 220-260 мянган төгрөгийн менюг санал болгожээ. Бусад ресторануудтай харьцуулахад нэг хүний меню харьцангуй өндөр байгаа ба бусад энэ жилийн хувьд газруудын үнийн санал харьцангуй өөр байгааг та бүхэн ажиглаж болно.
-Rio Garden Lounge: 180-240 мянган төгрөгийн нэг хүний менютай-
Өмнө хэлсэнчлэн албан байгууллагуудын арга хэмжээ зохион байгуулах газраа сонгохдоо байршлыг илүүд үзэх нь бий. Тэгвэл Zaisan Bella Vista хотхонд байрлах Rio garden Lounge нь энэ шинэ жилээр 180-240 мянган төгрөг хооронд үнийн дүнгээр нэг хүний менюгээ санал болгожээ.
-Ресторан, эвент халлууд урьдчилгаа төлбөрт захиалгын дүнгийн 30-50 хувийг авч, захиалгыг баталгаажуулж байна-
Шинэ жилийн захиалга, “алга цоог” өдрүүдийг нь тодруулахаар утас цохихын хажуугаар захиалгаа баталгаажуулахын тулд байгууллагууд хэдэн хувийг өгч, баталгаажуулалт хийлгэх эсэх нь анхаарал татав. Харин холбогдсон дээр байгууллагуудын дийлэнх нь нийт захиалгын дүнгийн 30-50 хувиар урьдчилгаа төлбөрөө тооцож аваад захиалгаа баталгаажуулах боломжтой гэх хариуг хэлж байв.
-ЖИШЭЭ ТАТЬЯ: 180 мянган төгрөгийн меню-д юу, юу багтаж байна вэ-
Ресторануудын шинэ жилийн арга хэмжээнд нь тохируулан санал болгосон нэг хүний меню үнэ ханшийн хувьд харилцан адилгүй байгааг та бүхэн харлаа. Тэгвэл энэ жилийн дундаж меню үнэ 150-180 орчим байна. Харин тус менюд юу юу багтав гэдэгт сонирхол татаж байна. Жишээ болгон ... рестораны 180 мянган төгрөгийн менюг сонирхьё. Эл менюд угталтын халуун вино, Millenia ус 1, cola, fanta, sprite 1, Kirin, Budweiser /сонголтоор/ 1, Finlandi, Soyombo дарс /сонголтоор/ 100 ml, fresh garden salad, чихэрлэг соустай тахиа, гахайн цорой болон дессерт багтжээ.
-Хямралтай үеийн шинэ жилд ресторанууд байгууллагуудад үнийн хөөрөгдөлгүй үнийг санал болгож чадаж байна уу-
Байгууллагууд шинэ жилийн баяраа боломжийн төсөвт багтаан тэмдэглэхийг урьтал болгох нь бий. Ялангуяа эдийн засаг, үнийн өсөлтөд сөхөрч буй энэ цаг үед. Гэтэл нөгөө талдаа алдагдалгүй хэр олон хүнд хүр чадах менюний сонголтыг ресторанууд хийхийг зорьсон боловч яалт ч үгүй үнийн санал нь дүнгээс эхэлж байна. Жишээлбэл, .... рестораны хувьд өнгөрсөн жил 110, 140 , 400 мянган төгрөгөөр нэг хүний менюгээ гаргаж байсан бол энэ жил 180, 240 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, хэт өндөр дүн бүхий 400 мянган төгрөгийн менюгээ хасчээ. Харин үнийн хөөрөгдөлгүй үнийг санад болгож буй эсэхэд уншигч та дүгнэлт хийх болов уу.