Халлевүүний баярын үеэр БНСУ-ын Сөүл хотын Итэвонд 151 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус хэрэгт шалгагдаж байсан Ёнсан цагдаагийн газрын ажилтан өнөөдөр нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, 55 настай тагнуулын ажилтан Жоныг гэр бүлийнх нь хүн 12.45 цагт нас барсан байдалтай байхад нь олсон байна.
Тэрбээр Халлевүүний баярын өмнө олон нийтэд аюул учирч болзошгүй талаар анхааруулсан мэдээллийг дотоод тагнуулын мэдээллийн сангаас устгахыг тушааснаараа үйл явдлыг нуун дарагдуулахыг оролдсон хэрэгт буруутгагдан шалгагдаж байжээ.
Тиймээс эрх мэдлээ хэтрүүлсэн, нотлох баримт устгасан, мэргэжлээ умартсанаас хүний амь эрсэдсэн зэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдээд байжээ.
Жонгүг өчигдөр хамт ажилладаг хүмүүс рүүгээ гэрээслэл маягийн утгатай мессеж илгээсэн аж. Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.