Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: МУ-д оюуны хомсдолтой 19 мянган хүн байгаагийн 50 хувь нь цус ойртолтоос шалтгаалсан байдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Цус ойртолт ямархуу түвшинд байна вэ. Энэ бол Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ургийг гажиг чиглэлд ямар ажил хийж байна вэ" гэлээ.

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох "Цус ойртолтыг илрүүлэх асуудал технологи шаардсан, зардал шаардсан судалгааны ажлаар илэрдэг. Монгол Улсын үндэсний хэмжээнд н.Энхмаа болон н.Батсуурь гэсэн хоёр доктор судалгаа хийдэг. Цус ойртолтын гадаад илрэл нь оюуны хомстол түгээмэл илэрдэг. 2017 онд ҮАБЗ-д хүргүүлсэн судалгаанаас харахад, Монгол Улсад оюуны хомсдолтой 19808 хүн байна. Эдгээрийн 50 хувь нь цус ойртолтоос шалтгаалсан байдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хүний генетикийн тухай хууль үзэл баримтлалын түвшинд явж байгаа. Энэ хүрээнд удмын сангийн асуудал болон цус ойртолттой холбоотой асуудал тусаад явж байгаа. Цаашид энэ чиглэлд нарийн лаборатори байгуулах нь чухал ажил гэж харж байгаа" гэлээ.

ЭМЯ: Жилд 100-120 иргэн гадаад улсад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл гаргадаг
ЭМЯ: Жилд 100-120 иргэн гадаад улсад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл гаргадаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд