Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ОХУ-аас ирсэн оюутнуудын 55-д нь халдвар илэрч, тохиолдлын тоо 98 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 44 секунд

ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 18 оюутнаас халдвар илэрсэн талаар 11:00 цагаас мэдээлсэн. Үүн дээр нэмэгдэж үдээс хойшхи шинжилгээний хариу гарч, 37 хүнд халдвар илэрлээ. Ингэснээр нийт ирсэн 347 гаруй оюутнуудын 55-д нь халдвар илрэв.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 98 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Үүнээс 15 нь эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байна. ХӨСҮТ-д үлдсэн 83 иргэн тусгаарлагдан, эмчлүүлж байна” гэв.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСНИЙ 61 ТОХИОЛДОЛ ХЭРХЭН БҮРТГЭГДСЭН БЭ?

2020.03.10. Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс халдвар илэрч манай анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс халдвар илрэв. 
2020.03.17. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илрэв.
2020.03.18. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусний халдвар илрэв. 
2020.03.21. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс халдвар илрэв. 
2020.03.26. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусний халдвар тохиолдол илэрч 11 дэх тохиолдол бүртгэгдэв. 
2020.03.28. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
2020.04.01. Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ. 
2020.04.06. ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрэв.
2020.04.08. Алтанбулагийн хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
2020.04.13. 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
2020.04.14. Дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.04.16. ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
2020.04.19. ОХУ-аас ирж тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
2020.04.20. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрэв.
2020.04.21. Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.22. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн эхнэрт халдвар илрэв.
2020.04.24. ОХУ-аас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан оюутны гурав дахь шинжилгээнд коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдэв
2020.04.25. Москва хотод суралцдаг оюутанд халдвар илэрч 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
2020.04.26. Мөн Москва хотод суралцдаг оюутны гурав дахь шинжилгээнд халдвар илрэв. 
2020.05.02. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илрэв. 
2020.05.04. Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
2020.05.05. Франкфуртээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдэв.
2020.05.05. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 42 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.14. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс халдвар илрэв.
2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 18 оюутанд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 61 болов. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

Дуучин Ч.Уранхолбоо “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” хэмээх ном бичжээ
Дуучин Ч.Уранхолбоо “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” хэмээх ном бичжээ
 
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц