Дуучин Ч.Уранхолбоо “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” хэмээх ном бичжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудын чиглэлээр идэвх санаачлага гарган ажиллаж, нийгмийн хөгжлийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Түүн рүү цахим сүлжээгээр дамжуулан олон охид, бүсгүйчүүд зөвлөгөө авахаар ханддаг учраас энэхүү номоороо дамжуулж тэдгээр эмэгтэйчүүдэд чин сэтгэлийн зөвлөгөө өгөх үүднээс бичжээ. "Тод гэрэлтэх бүсгүй" номыг бүтээхэд 20 гаруй хүн хамтран ажилласан байна.
"Tara Vision" агентлагийн үүсгэн байгуулагч, “Хөөрхөн Дэлхий ТББ”-ийн тэргүүн, гэр бүлийн эрхэм элч, алдарт эх Ч.Уранхолбоо нэгэн үе Гала хамтлагийн Ану хэмээн өсвөр насны охидын шүтээн болж байсан. Харин өдгөө таван хүүхдийн ээж болж, ар гэр ба ажлаа үлгэр жишээ авч явдаг болсон билээ. Амьдралын хэв маягаа цахимаар бусадтай хуваалцдаг инстаграм хуудас дээр 320 мянган дагагчтай аж.