Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАТА: МУ-д коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн 70 хувь нь 15-24 насныхан байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
4 минут 5 секунд


Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн тоог насны бүлгээр харьцуулан харуулж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 98 тохиолдол бүртгэгдсэний 15 нь эдгэрч, үлдсэн 83 нь ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн 32 нь эмэгтэй, 66 нь эрэгтэй байна. 

Тус халдвараар өвчилсөн иргэдийн 70 хувь нь буюу 69 тохиолдол нь 15-24 насны залуус байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараар өвчилсөн 15-24 насны иргэдийн хоёр нь бүрэн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжээд буй бол үлдсэн 65 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.



МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСНИЙ 61 ТОХИОЛДОЛ ХЭРХЭН БҮРТГЭГДСЭН БЭ?

2020.03.10. Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс халдвар илэрч манай анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс халдвар илрэв. 
2020.03.17. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илрэв.
2020.03.18. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусний халдвар илрэв. 
2020.03.21. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс халдвар илрэв. 
2020.03.26. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусний халдвар тохиолдол илэрч 11 дэх тохиолдол бүртгэгдэв. 
2020.03.28. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
2020.04.01. Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ. 
2020.04.06. ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрэв.
2020.04.08. Алтанбулагийн хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
2020.04.13. 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
2020.04.14. Дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.04.16. ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
2020.04.19. ОХУ-аас ирж тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
2020.04.20. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрэв.
2020.04.21. Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.22. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн эхнэрт халдвар илрэв.
2020.04.24. ОХУ-аас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан оюутны гурав дахь шинжилгээнд коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдэв
2020.04.25. Москва хотод суралцдаг оюутанд халдвар илэрч 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
2020.04.26. Мөн Москва хотод суралцдаг оюутны гурав дахь шинжилгээнд халдвар илрэв. 
2020.05.02. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илрэв. 
2020.05.04. Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
2020.05.05. Франкфуртээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдэв.
2020.05.05. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 42 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.14. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс халдвар илрэв.
2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 55 оюутанд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 98 болов.

У.БИЛГҮҮН

Байгалийн түүхийн музейн уулзварт өөрчлөлт орлоо
Байгалийн түүхийн музейн уулзварт өөрчлөлт орлоо
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.