Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс томуугийн вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөөдөр болох онцлох үйл явдлуудыг хүргэж байна

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын хуралдаан болно.

Удирдлагын академийн байранд

09.00 цагт Номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөн болно.

Богд хааны музейд

10.00 цагт "Монголын язгуур гар урлал, зээгт наамал" зорилтот бүлэгт зориулсан сургалт болно.

Цахимаар

10:00 цагт “Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо” олон талт цахим хэлэлцүүлэг болно.

Монголын Уран зургийн галерейд

10:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

МУИС-ийн номын санд

10:00 цагт "Орлоготой оюутан- цагийн ажилд зуучлах өдөрлөг" үргэлжилнэ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд

10:30 цагт АН-ын нэхэмжлэлтэй Дээд шүүхэд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Дээд шүүхийн давж заалдах гомдлоор Захиргааны давж заалдах шүүх хянан хэлэлцэнэ.

АТГ-ын гадна

11:00 цагт иргэн О.Энхмаа хэвлэлийн хурал хийнэ. Хүүхдийн цирк, хүүхдийн парк, усан бассейн болон хүүхдийн ордны объектыг ямар замаар хувьчлагдсаныг шалгаж өгөх талаар мэдээлнэ.

ХӨСҮТ-д

11:30 цагт томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлэл өгнө.

Монголын Үндэсний музейд

11.30 цагт “Ухаант Цэцэнхүүгийн аялал" музейн боловсролын хөтөлбөр зохион байгуулна.

Хавдар судлалын үндэсний төвд

13.30 цагт Монгол геном төсөл, хавдрын генетикийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурах ажиллагаа болно.

"Русский дом"-д

15.30 цагт ОХУ-ын их, дээд сургуулийн төлөөлөл болон Боловсролын ерөнхий газар, Edurussia байгууллагууд хамтран тэтгэлэгт боловсролын талаар мэдээлнэ.

ЗУД: Нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна
ЗУД: Нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.