Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Байнгын хороод хуралдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Өнөөдөр буюу аравдугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

09.00 цагт: Байнгын хороодын хуралдаан болно.

10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд, "Mining week-2023" эхэлнэ. Утас: 9204-9000.

11.00 цагт: Төрийн ордонд, ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-2705.

11.00 цагт: Засгийн газрын ордны баруун хаалганд, Эцэг эхчүүдийн төлөөллүүд "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаа УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд, Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй 5 жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.

09.00-17.30 цагт: ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд нээгдэж байна.

-УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран "Нийгмийн ёс зүйн асуудал" хэлэлцүүлэг зохион байгуулна.

-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.

Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.