Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт өнөөдөр 10:40 цагийн үед засварлагааны үеэр хүүхдүүдийн дунд амьсгал боогдуулагч хий цацсан хэрэг гараад буй. Одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид яаралтай арга хэмжээ авч ажиллаж буй юм. ЭМЯ-наас өгч буй мэдээллээр одоогийн байдлаар нийт 31 хүүхэд, 6 том хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байгаа ба хоёр том хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Тухайн хоёр иргэний нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь үе мөч татах, толгой хүчтэй өвдөх зовуурьтай байгаа аж. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байгаа юм байна.
ЭМЯ: Нэг хүн ухаан балартсан, ярьж чадахгүй байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.