Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт засварлагааны үеэр хүүхдүүдийн дунд амьсгал боогдуулагч хий цацагдсан гэх гараад буй. Одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид яаралтай арга хэмжээ авч ажиллаж буй юм.
Эл хэргийн талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Их засварлагааны үеэр мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл ирсэн. Холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Ахуйн газ биш гэдэг нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар энэ сургуулийн сурагч нулимс асгаруулагч хий цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Сургуулийн орчинд ахуйн газр алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Сургуулийн цайны газраас ахуйн газ алдагдсан зүйл байхгүй" гэлээ.