Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: 2020 онд л С.Эрдэнэ АН-ын дарга байсан. Үүнийг өөрчлөх боломжгүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
7 минут 10 секунд

Х.Баттулга буулт хийж, С.Эрдэнэ түүнд нь уярч, О.Баасанхүү дунд нь баахан бархирсан дуулиан саяхан өрнөв. Ардчилсан намд сүүлийн үед эвлэрлийн ширээ тойрч суух сонирхолтой “фанатууд” олон байгаа ч эсрэг дүрүүд ч цөөнгүй бий. Адаглаад бүлгийн гишүүдээ хүлээн зөвшөөрдөггүй. Хонх нь дуугарахаар дамар нь таг болчихдог намын цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбаттай ярилцлаа.

-Ардчилсан намын талууд зөвшилцөх ажлын хэсэг гаргаж, Улстөрийн зөвлөлөө хүртэл хуралдуулсан байсан. Хэд хэдэн удаагийн Эвлэрлийн уулзалтууд үр дүн авчирсан уу?

-Одоо тэрний тал, энэний тал гэсэн зүйл байхгүй. Цаана нь Ардчилсан намын дэмжигчид, гишүүд байгаа. Хэн ч байсан аль болох хэл амаа ололцож, хоорондоо ойлголцож явах ёстой. Цаашид мэдээж бид эвлэрлийг л эрхэмлэж байгаа.

-Үндэсний бодлогын хороо гэнэтийн байдлаар хуралдаж, АН-ын нэр бүхий зургаан дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал намын талцлыг улам хурцдуулж байгаа талаар зарим гишүүд мэдээлж байна. ҮБХ-гоор ярилцсан үндсэн асуудал нь юу байв?

-Хэн нэгний өмнөөс тэрийг тэгсэн гэж ярих эрх надад байхгүй. Гомдолтой байгаа хүмүүсээс өөрсдөөс нь тодруулсан дээр байх. ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдах шаардлагатай байсан. Дүрмийн дагуу Улстөрийн зөвлөл хуралдаж, би түүнийг нь албажуулсан байгаа. Хэдийгээр богино хугацаанд хурал зарласан ч гэсэн 70-80 хувийн ирцтэй байсан. Гуравдугаар сарын 31-нд бид Ардчилсан намын дүрмээ шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсний дагуу үйл ажиллагаа явж байна. Энэ дагуу манай дэд дарга нар чөлөөлөгдсөн. Цаашид шинээр дэд дарга нар томилогдоно. Нэг сарын өмнө ҮБХ даргаа сонгож томилсон.

-Та Ардчилсан намын ҮБХ-ны даргын хувьд дараагийн хурлаа хэзээ хуралдуулж дэд дарга нараа шинээр томилох саналыг хэлэлцэх вэ. Үүнээс гадна дүрэмдээ ҮБХ хуралдаж байж, намын даргыг сонгох асуудал яригдах байх?

-ҮБХ бол эрх бүхий байгууллага. Хороон дээр Ардчилсан намтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Бид цаашид байнга хуралдана. Сардаа 2 удаа хуралдах төлөвлөгөөтэй байгаа. Мөн УИХ-ын жишгээр ажиллах АН-ын төлөөллийн байгууллага болсон байгаа. Мэдээж бид намын удирдлагын асуудлаа яах эсэх асуудлаа ярилцаж журам боловсруулдаг. Энэ нь намын жишиг дүрэмд байгаа.

-С.Эрдэнийг Х.Баттулгын фракцад найр тавьж, бялдуучиллаа гэдэг дайралтыг танай намын гишүүн О.Баасанхүү сошиалаар хүчтэй хийж эхэлсэн. Намын даргынхаа эсрэг дуугарч санал нэгдэж чадахгүй байгаа гишүүдийнхээ асуудлыг авч хэлэлцэх үү. Эсвэл хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа Даргаа огцруулах уу?

-Энэ намын дотоод асуудал. С.Эрдэнэ дарга мэдээж тодорхой үүрэг хүлээсэн хүн. Ардчилсан намын дарга гэдэг бол хариуцлагатай албан тушаал. 2020 онд л С.Эрдэнэ дарга байсан шүү дээ. Одоо бол үүнийг өөрчлөх боломж байхгүй. Намын даргын асуудалд гаднаас, дотроос ч нөлөөлж байгаа дайралтууд бий. Гэхдээ хуулийн эсрэг бид хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй л дээ. Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэх нь л хамгийн чухал.

-Та бүлгийн даргатайгаа ойлголцож чадсан уу. Танд байгаа тамгыг хүчингүй болгож шинэ тамга хийлгэснээ мэдээлж байсан. Тэгэхээр одоо танд байгаа тамгыг хүчингүй гэж ойлгох нь зөв үү?

-Бүх зүйл хууль дүрмийн дагуу явах ёстой. Энэ асуудлаар тодорхой иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Бид чинь олон намын системтэй. Аль болох нэг намын системд орохгүй байх хэрэгтэй. Манай намаас 11 гишүүн парламентад сонгогдсон. Охин нам гээд л ярьдаг. Цаашлаад нэг намын системд орчихсон. МАН-ын дэд бүлэг ч юм уу, тэдний дохио заавраар ажилладаг, хаана кноп дарна тэнд нь гүйж явдаг АН-ын нэр барьсан хэдэн хүнтэй байж болохгүй л дээ. Бүлгийн хурал хийнэ гэж ярьдаг хэр нь хоёр гурван хүн ч урьдаггүй, өнцөг булаадаг байдалтай явж байна. Нам нэгдээд бүх юм тодорхой болж, ҮХЦ дээрх асуудал хуулийн дагуу шийдэгдсэний дараа бид нар суугаад ярилцана гэж бодож байгаа.

-Сангийн сайд асан С.Баярцогт саяхан мэдээлэл хийх үеэрээ улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдсэн. Товчхондоо Ардчилсан намын дарга болж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдах болсон. Бодит мэдээлэл бий юу?

-С.Баярцогтын хувьд ҮБХ-ны гишүүн биш. Мэдээж хэрэг Ардчилсан намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн үү, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний таамгаар АН-ын гишүүн байхыг үгүйсгэхгүй. 500-аад хоног шийтгүүлээд явсан гэдэг мэдээлэл байдаг. Манай с.Баярцогт гишүүн мэдэгдэл хийж байгаа. Манай улсад үг, үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг иргэний эх үүрэг бий шүү дээ. Өөрөө ч АН –даа олон жил идэвхтэй байгаа гишүүн. Тиймээс улс төрийн амбиц нь ямар байх өөрийнх нь л асуудал гэж бодож байна.

-Намын хэд хэдэн удаагийн эвлэрлийн уулзалтаар ямар саналууд гарч дэмжигдэж байгаа вэ?

-Ер нь эвлэрч, ойлголцох асуудлыг баримталж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн зөвшилцөл, тохироо байхгүйгээр намын үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ л нэгдэх ёстой гэдэг зармаар санал солилцож байна. Тэгэхгүй бол одоогийн нөхцөлд хэдхэн хүн ашиг хонжоо хардаг зүйл байж болохгүй гэдгийг бидний өнгөрсөн үйл явдлууд харуулж байгаа учраас түүнээсээ бас сургамж авч байна гэж хэлж болно.

18 настай охины толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин зодооны хэргээр шүүгдэж байна
18 настай охины толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин зодооны хэргээр шүүгдэж байна
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.