Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын өргөдлийн байнгын хороог татан буулгажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын тухай хуулийг баталсан талаар мэдээлэл хийлээ. Уг хуулийн төслийг баталснаар УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүй, сахилга бат улам дээшлэх ач холбогдолтой хэмээн тэрээр хэлсэн юм.

Учир нь хуулийн төсөлд гишүүд аливаа төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан бөгөөд мөн бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна. Уг хуулийг дөрвөн дамжлагаар батлах төдийгүй, нийт гишүүдийн 39-өөс доошгүй санал авч байж баталж байхаар босгыг өндөрсгөжээ.

Хуулийн төслөөр УИХ-ын өргөдлийн байнгын хорооны чиг үүрэг бусад байнгын хорооны чиг үүрэгтэй давхцаж байгаа тул түүнийг татан буулгажээ. Харин цаашид бусад байнгын хороод иргэдээс өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зөв гэж үзсэн байна.

Харин гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах асуудлыг ярилцсан боловч төр тогтвортой байх ёстой гэсэн үүднээс хуулийн төсөлд оруулаагүй байна.

ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ
ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга