Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ.

 

Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа. Дараагийн онгоцууд 15:10, 15:15 цагт “Чингис хаан”  олон улсын нисэх буудалд буух юм.

Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд “Ковид-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир өнөө шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Нийслэлийн ИТХ-аас “Хоттойгоо селфидье” уралдаан зарлалаа
Нийслэлийн ИТХ-аас “Хоттойгоо селфидье” уралдаан зарлалаа
 
“Эдийн засгийн шинжлэх ухаан сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
“Эдийн засгийн шинжлэх ухаан сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.