Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН-аас Засгийн газарт хар жагсаалттай холбоотойгоор 3 шаардлага хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 13 секунд

Европын холбооны комиссоос тавдугаар сарын 7-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд Стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу хар жагсаалтад Монгол Улсыг 11  өөр улсын хамт оруулах болсноо зарласан билээ. Тэгвэл өнөөдөр энэ талаар ХҮН-аас өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Тэд Засгийн газар болон Монгол банкыг манай улс хар жагсаалтад орох нь батлагдаагүй, удахгүй хариу гарна гэх мэтээр ор үндэсгүй тайлбар өгч, үүний хор уршгийг дарж мэдээлж байна гэх утга бүхий мэдэгдэл хийсэн юм. Хөдөлмөрийн Үндэсний намын УЗ-ын дарга Т.Доржханд:

"Хар жагсаалтад орно гэдэг нь Монгол улсыг олон улсын санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, хөгжлийн сүлжээнээс тасалж байгаа явдал. Үүний шалтгаан нь Монгол улсад авилга, хулгай хэрээс хэтэрч, төр нь бохир мөнгөний сүлжээнд холбогдсонтой холбоотой.

Бид 2021 оноос 2,9 тэрбум долларын бондуудын өр төлнө. Засгийн газрын баталгаатай 1 тэрбум гаруй долларын өр байгаа. Мөн энэ наймдугаар сард Хятадын Ардын банкны 2,3 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Гэвч манай улсад үүнийг төлөх мөнгө байхгүй.

Яагаад Леванон зэрэг улсууд дампуурлаа зарласан бэ гэвэл тэд өрөө төлж чадаагүй юм. 2020 онд өрөө төлөх ёстой дэлхийн 20,30 улсууд өрөө төлж чадахгүй байна. Нэг ч олон улсын байгууллага тэдэнд мөнгө өгөхгүй байгаа. Бид ч мөн энэ гунигт түүхийг давтах магадлалтай болоод байна. Бид 2021 онд өрөө төлөх ёстой. Тэдгээр өрийг төлөхөд 2 үүсвэр байдаг.

  1.   МУ-ын төсөв. Гэвч манай улсын төсөв одоо орлогынхоо 30-40 хувийг алдчихсан явж байна. Оны эцэст бид магадгүй 50 хувиа алдана. Тиймээс төсвөөс төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй.
  2.  Бондын дахин санхүүжилт хийж, гадна, дотнын хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өмнөх зээлүүдээ дарах гэсэн сонголтууд л байгаа. Гэтэл өнөөдөр улсаараа хар жагсаалтад орчихлоо. Хоёрхон хоногийн өмнө ҮТС байгууллага манай зээлжих зэрэглэлийг бууруулчихлаа. Ингэснээр өнөөдрөөс Европын хөрөнгө оруулагчид хаалгаа хаасан. Долоон сарын өмнө Америкийн хөрөнгө оруулагчид хаалгаа хаасан. Одоо хэн бидэнд хөрөнгө оруулж, бондын асуудлыг шийдэх вэ? Энэ бол дампуурал юм. Гэтэл эрх барих нам сонгууль хүртэл аргалчихвал, түүнээс цааш бидэнд хамаагүй гэсэн хандалагатай байна.” гэлээ.

Мөн хар жагсаалтад багтсан гол шалтгаан нь өнөөг хүртэл олон авилгын хэргийг шийдэж чадаагүйтэй холбоотой тул ХҮН-ын зүгээс Засгийн газарт дараах 3 шаардлага тавьж байгаа юм байна.

Нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэргүүдийг хууль, шүүхийн байгууллагаар таслан шийдүүлж, ажиллагааг эрчимжүүлэх,

Хоёрдугаарт, төсөвт тодотгол хийх. Цар тахлыг далимдуулж төсөв, санхүүгийн ил тод байдлыг уландаа гишгэж, иргэний нийгмийн хяналтыг үгүйсгэсэн тендергүй шууд худалдан авалтаа зогсоох. Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шинээр үүсгэхгүй байх.

Гуравдугаарт, үүсээд байгаа хар жагсаалт, зээлжих зэрэглэлийн уналт, бондуудын төлбөрийн асуудлаар төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, сонгуулийн төсвийг тодотгох зэрэг шаардлагуудыг тавьсан байна.

Мөн тус намын зүгээс манай улс хар жагсаалтад орсон нь барууныхан бидэнд үүдээ хаалаа гэсэн үг бөгөөд олон улсын дэмжлэг хамгийн хэрэгтэй энэ үед бид хар жагсаалтад багтлаа гэсэн юм.

Д.Нарангэрэл: Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Д.Нарангэрэл: Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.